P2010-07-27 - Дотоод...
Зүгээр л чи дэргэд минь байгаач Зүггүй харцаараа намайг ширтээч. Эгэлгүй мөртлөө даруухан харцаар надад инээд бас итгэл бэлэглээд үүрд миний дэргэд байгаач... Намуухан үдэш бүрийг би хүснэ бас үл хүснэ. Хуучирсан он жилүүдийн араас би гашуудан уйлна. Ирэх он жилүүдийг би харин инээж угтана Дараа нь уйлна...
Хүн байлаа гээд би Яах билээ Хүслээ гүйцээж амьдрахгүйгээс хойш. Чадах ч үгүй Чадуулах ч үгүй энэ орчлонд зөнгөөрөө явах хэцүү байх хэцүү... Хэн нэгнийг сэтгэлдээ тээгээд хүлээх жаргал ирэхгүйг нь мэдэхээр түүнээс ч илүү зовлон... Зүгээр л чи дэргэд минь бай Зүүдэн дунд үзэгдээд өнгөрдөг Зүггүй бяцхан жаргал минь Намайг инээлгэж бас уйлуулдаг учрал минь. Хайрлаад бас хуурдаг сэтгэл минь. Харин надад итгэл хэрэгтэй. Гэтэл эргэн тойронд байгаа хүмүүс итгэлийг минь ирлэх биш мохоох юм. Зүгээр л чи дэргэд минь бай. Ганцаараа үед минь хамт байж уйлсан үед минь сэтгэлийг минь эмчилж жаргалтай үед урам хайрлаж цөхөрсөн үед минь дэм өгөх үүрд миний дэргэд надтай хамт байх Миний дотоод сэтгэл минь. Зүгээр л миний дэргэд бай... Бүдэг бүдэг гэрэл өрөөн дундуур урсаж Бүрэнхий харанхуй сэтгэлээ дэвтэртээ л дэлгэнэ Бүрэн төгс хорвоогийн өнгийг бууруулж хараад Би гэдэг хүн чинь саарал сэтгэлтэй Сүүдэрт хорогддог болоо юу даа |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2010-07-27 -
Бичсэн: Зоригт ван |
хүн горьдоохоо болиочээ хаахаахаа... |
Бичлэг |
P2010-07-27 -
Бичсэн: Зоригт ван |
Өөөөөө би биш байсиймуудаа ккк |
Бичлэг |
P2010-07-28 -