My All

2010-10-13

ХүН ЦэЦэГ

 
     Хүслээ даатгаж байгаад сэтгэлдээ хүн цэцэг ургуулахсан. Үргэлжид сайн хань гэдгээ мэдэрдэг тэр уул шиг. Хүлээхийн зовлонг мэдэхгүй чиний хойноос зүүдээ бэлчээж цагийн урсгалыг туулах сайхан.  Зүрх өвдөхгүй зүүд сэрвэгнэхгүй, түмэнд бодолд автахгүй тийм өнгөлөг хүн цэцэг байхыг хүснэ Би, үнэнийг хэлэхэд.
Урин цагийг сэтгэлдээ бэлчээж харцаараа аргамжсан тэнгэр бол чамайг дагаж төрсөн хүн цэцэг билээ. Сэтгэл нь хэзээ ч дундардаггүй болохоор ганцаардаж гунихыг мэдэхгүй. Чиний дүр бодолд нь цагийн зүүтэй хамт урсаад л....
     Хүн цэцэг чамайг хайрандаа энхрийлдэг болохоор тэр биз. Үүр цайж, ...

2010-08-11

Зарим заримдгуудад зориулсан шүлэг

 Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мө...

2010-08-11

Бүүр ч дургүй ээээ......

Хэн нэгэн намайг өрөвдөхөд би дургүй
Хэлсэн үгийг минь ойшоохгүй байхад би дургүй
Хүсээгүй бүхнийг минь надад сануулахад би дургүй
Хүн хүнээс илүүтэй хуурч мэхлүүлэхэд би дургүй
Зүрх сэтгэлийг минь хэлэхгүйгээр булаахад би дургүй
Зүүд нойронд минь зөвшөөрөлгүй айлчлахад би дургүй 
Зөвлөж хэлэлгүйгээр миний өмнөөс шийдвэр гаргахад би дургүй
Зөв бурууг ч ялгалгүй надруу чичиж ярихад би дургүй 
Бүрэнхий шөнөөр ганцаар алхах би дургүй 
Битүүхэндээ хэн нэгнийг хүлээх бүүр ч дургүй
Боловсон зан гаргаж худлаа дүр эсгэхэд дургүй
Байгаагаараа байж чадахгүй хорвоод бусдынхаар байх би дургүй...

2010-08-11

БИ ДУРГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭ........................

 

2010-08-09

Миний амьдралын ганцхан зул

Гомдоосон зүрх болгоны минь тоогоор бороо оруулвал

Гол ус шиг үерлэж далай тэнгис болох биз

Шархлуулсан зүрх болгоны минь тоогоор цас оруулвал

Шархирч эмтэрсэн мөс нь орчлонг хучих бизээ

Уйлуулсан сэтгэл болгоны тоогоор ертөнцийг угаавал

Уянгын эгшиг хайлж намар болохгүй бизээ

Гуйсан үг бүрийх нь тоогоор үдэш бүрийг жаргаавал

Гуниг дуудсан өдөр бүрт наран мандахгүй бизээ

Санасан сэтгэл болгоныхоо тоогоор шүлэг зохиовол 

Сарниаж дуулах аялгуу нь боть болох бизээ

Санасан шохоорхол болгоных нь тоогоор цэцэг ургуулвал

Саадтай амьдралын харгуйд гишгих газар олдохгүй биз

Хайрлас...