My All

2010-10-13

ХүН ЦэЦэГ

 
     Хүслээ даатгаж байгаад сэтгэлдээ хүн цэцэг ургуулахсан. Үргэлжид сайн хань гэдгээ мэдэрдэг тэр уул шиг. Хүлээхийн зовлонг мэдэхгүй чиний хойноос зүүдээ бэлчээж цагийн урсгалыг туулах сайхан.  Зүрх өвдөхгүй зүүд сэрвэгнэхгүй, түмэнд бодолд автахгүй тийм өнгөлөг хүн цэцэг байхыг хүснэ Би, үнэнийг хэлэхэд.
Урин цагийг сэтгэлдээ бэлчээж харцаараа аргамжсан тэнгэр бол чамайг дагаж төрсөн хүн цэцэг билээ. Сэтгэл нь хэзээ ч дундардаггүй болохоор ганцаардаж гунихыг мэдэхгүй. Чиний дүр бодолд нь цагийн зүүтэй хамт урсаад л....
     Хүн цэцэг чамайг хайрандаа энхрийлдэг болохоор тэр биз. Үүр цайж, ...

2010-8-5

Гуниг....................


Миний сэтгэл уйтгар гунигт дурлажээ Тэр нэгэн өдрөөс хойш 
Минийх байсан зүрхээ санаад хааяа би уйлхийн
Минийх байгаагүй амрагийг зүүдлээд шөнө болгон ганцаардхийн 
Магад учрах тавилангаа бодоод илүү ихээр гуниглахийн
 
Туниалд л байх тэр нэгэн амраг
Гуниад л байх энэ сэтгэл  
Миний  энэ гуниг гэгч хэзээ миний сэтгэлийг чөлөөлнө дөө. 






...

2010-7-27

Дотоод...

 Зүгээр л чи дэргэд минь байгаач Зүггүй харцаараа намайг ширтээч. Эгэлгүй мөртлөө даруухан харцаар надад инээд бас итгэл бэлэглээд үүрд миний дэргэд байгаач... Намуухан үдэш бүрийг би хүснэ бас үл хүснэ. Хуучирсан он жилүүдийн араас би гашуудан уйлна. Ирэх он жилүүдийг би харин инээж угтана Дараа нь уйлна...
Хүн байлаа гээд би Яах билээ Хүслээ гүйцээж амьдрахгүйгээс хойш. Чадах ч үгүй Чадуулах ч үгүй энэ орчлонд  зөнгөөрөө явах хэцүү байх хэцүү... 
Хэн нэгнийг сэтгэлдээ тээгээд хүлээх жаргал ирэхгүйг нь мэдэхээр түүнээс ч илүү зовлон...
Зүгээр л чи дэргэд минь бай
Зүүдэн дунд үзэгдээд өнгөрдөг Зүг...

2010-7-19

Гүн ухаант гитар


Чиний төлөө дуулах гэж хорвоод төрсөн гүн ухаант гитар би байна. Гэхдээ чи гитар гэхээр хөгжим гэж бүү андуураарай. Зөвхөн чиний сэтгэлд л оршдог шулуухан зантай хүн гитар. Дурлалынхаа төлөө уянгалдаг, утасныхаа үзүүрийг чиний үсэгний тоогоор сунгачихдаг юм тэр хүн гитар. Би үргэлж чиний харцанд гитар барьсан бүсгүй хэвээр байхыг хүснэ.  Турьхан биендээ багтамгүй адайр зантай ч сарны үй түмэн гэрлээр цулбуур хийж чамруу тэмүүлдэг. Өр зүрхэндээ харин чи намайг мэдэрдэг үү????
Үе үе нулимсыг чинь арчих цагаахан алчуур өгдөг тэр үл таних хүн ямагт гүн ухаант гитар хэвээрээ байдаг. Жаргал зовлон г...

2010-6-14

Өнөөдөр

Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр. Өөрөөр хэлбэл  2010 оны 6 сарын 15 өдөр. Зуны дунд сар эхэлчихсэн болохоор гадаа халуун байдаг болчиж. Тэгээд яджаахад энэ тэнгэрийн учрыг ерөөсөө ойлгохгүй юм. Нэг халж байснаа нэг бороо ороол шуураал олон ааштай юм. Ойрд огт юм бичхээ байчиж дээ. Зав ч олдохгүй үг ч олдохгүй. Дээр нь амьдралд гэнэтийн өөчрлөлтүүд ороод сонин байнаа.  Нэг бодлийн адал явдалтай нэг бодлийн ядаргаатай хэцүү юм. Ер нь энэ сэтгэл гээчийг яаая даа байз. Болдог бол хэсэг хүлээд тавьчих юмсан. Хэд хоногоор хэдэн сараар. Тэгвэл элдэв зүйл бодож ийш тийшээ санаашрахгүй хэсэг амр...

idiomatic-dormant