My All

P2010-7-19 - Гүн ухаант гитар


Чиний төлөө дуулах гэж хорвоод төрсөн гүн ухаант гитар би байна. Гэхдээ чи гитар гэхээр хөгжим гэж бүү андуураарай. Зөвхөн чиний сэтгэлд л оршдог шулуухан зантай хүн гитар. Дурлалынхаа төлөө уянгалдаг, утасныхаа үзүүрийг чиний үсэгний тоогоор сунгачихдаг юм тэр хүн гитар. Би үргэлж чиний харцанд гитар барьсан бүсгүй хэвээр байхыг хүснэ.  Турьхан биендээ багтамгүй адайр зантай ч сарны үй түмэн гэрлээр цулбуур хийж чамруу тэмүүлдэг. Өр зүрхэндээ харин чи намайг мэдэрдэг үү????
Үе үе нулимсыг чинь арчих цагаахан алчуур өгдөг тэр үл таних хүн ямагт гүн ухаант гитар хэвээрээ байдаг. Жаргал зовлон гээд бүхнийг цэнхэр өнгөөр төсөөлдөг болохоор хүмүүс надад гүн ухаант гитар гэдэг нэр өгсөн байх. 
Зүгээр л чиний дэргэд байхыг хүсэж байна. Хязгааргүй мөрөөдөх энэ хүслийг минь биелүүлээч. 
Чамайгаа тэврээд өчнөөн  жил амьдралаар дүүлэн нисэх эрэлчин чинь явахсан гэж бодох үе хичнээн гээч. Харин чи аялалаас өөрөөр эрэлчинг мартахсан гэж өөрийгөө бүү зэмлээрэй. Яагаад гэвэл би чиний дуртай цэцэгсийн төлөө насаараа тэмүүлж байгаа юм шүү дээ. Магадгүй чиний эртний амраг байж ч мэднэ. Бэтгэртлээ хайсан чиний инээдэнд залууждаг өрөвч хонгор бүсгүй чинь байж мэднэ. 
Засмал бартаатай гээд энхэл донхол, дардан замаар нисч явдаг гүн ухаант гитар  дэргэдээ мянган оныг аргадаж дандаа янагийн дуу аялана. Тэрхүү аясаар би чамайг болзоонд урьж нэрийг чинь  олонтаа дуудаж тайвширдаг. Дуудхыг минь сонсч гэрэлтэй бүхнээ надруу илгээдэг чиний ааш надад гэгээхэн дурсамж болон үлддэг. Яг л цагийн уртад нүүрээ гоодоогүй унтдаг бүсгүй шиг.
Тийм л бүтэн  заяатай мөрөөдлийг би буюу Гүн ухаант гитар мөрөөддөг. Ингэж учир нь олдохгүй үргэлжилдэг он цагийг хүн хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл миний харц бусдын зүрхэнд биш зөвхөн чиний сэтгэлд байдаг. Хамгийн хачирхалтай нь Гүн ухаант гитар хэзээ ч унтаж сэрж байгаагүй.
Харцаа бийр болгон орчлонг зурж суудаг юм. 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-9-6 - Gun uhaant hun gitar

Бичсэн: zochin
Egee n uuniig unshsan chin setgel mash ih hudluluu тэврэлт
Бичлэг

P2010-7-20 -

Бичсэн: arch_tseegii
гоё шүү
Бичлэг
idiomatic-dormant