My All

P2010-08-09 - Миний амьдралын ганцхан зул

Гомдоосон зүрх болгоны минь тоогоор бороо оруулвал

Гол ус шиг үерлэж далай тэнгис болох биз

Шархлуулсан зүрх болгоны минь тоогоор цас оруулвал

Шархирч эмтэрсэн мөс нь орчлонг хучих бизээ

Уйлуулсан сэтгэл болгоны тоогоор ертөнцийг угаавал

Уянгын эгшиг хайлж намар болохгүй бизээ

Гуйсан үг бүрийх нь тоогоор үдэш бүрийг жаргаавал

Гуниг дуудсан өдөр бүрт наран мандахгүй бизээ

Санасан сэтгэл болгоныхоо тоогоор шүлэг зохиовол 

Сарниаж дуулах аялгуу нь боть болох бизээ

Санасан шохоорхол болгоных нь тоогоор цэцэг ургуулвал

Саадтай амьдралын харгуйд гишгих газар олдохгүй биз

Хайрласан зүрх болгоныхоо тоогоор зул  асаавал

Харанхуйд ганц л зул асах байсан биз

Харагдахгүй байгаа зулын өчүүхэн тэр гэрэлд нь

Хамаг дэлхий уярч нараар дутайхгүй байсан биз
                                                    
                                                  / Г. Оюун-Эрдэнэ /

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-08-11 -

Бичсэн: My All
явнаа явна. тэр болгондоо уучлал гуйж байгаа. гэлээ ч би ганцаараа ийм биш.
ха ха аймар барьцсан. инээх
Бичлэг

P2010-08-09 -

Бичсэн: Зоригт ван
Яасан ч их гомдоож, шархлуулж, уйлуулж, гуйлгуулдиймдээ...Ийм хүн яаж өөдтэй явхын ай...ккк хэлээ гаргах
Бичлэг

P2010-08-09 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Гуйсан үг бүрийх нь тоогоор үдэш бүрийг жаргаавал

Гуниг дуудсан өдөр бүрт наран мандахгүй бизээ

за энэхүү шүлгэнээс энэ хэсгийг онцгойлон хараад авсан шоо. Энэ чинь одоо юу гсн үгийн. Гуйхлаар нь Үдэш нь жаргаагаад л жаргаагаад л тэгтэл өглөө болохгүй байна гээд л .. хэлээ гаргах
за тэгээд мэддэг чаддаг нь хэлээд өгөөрөө smug smug smug
Бичлэг

P2010-08-09 -

Бичсэн: Зэрэглээ
nerd ih udaan oilgodog bolchjee. esvel dandaa oilgomjgui yum unshsaar baigaad iim oilgomjtoi yumiig oilgohoo baisiim boluu
Бичлэг

P2010-08-09 -

Бичсэн: My All
үнээн үнэн. үнэн сэтгэлийн үгийг уран сайхны аргаар илэрхийлсийн. тормолзох
Бичлэг

P2010-08-09 -

Бичсэн: xvv
Өдий том болчоод үлгэрт итгээд л хэлээ гаргах
Бичлэг



:-)
 
xaax