P2010-08-09 - Миний амьдралын ганцхан зул
Гомдоосон зүрх болгоны минь тоогоор бороо оруулвал Гол ус шиг үерлэж далай тэнгис болох биз Шархлуулсан зүрх болгоны минь тоогоор цас оруулвал Шархирч эмтэрсэн мөс нь орчлонг хучих бизээ Уйлуулсан сэтгэл болгоны тоогоор ертөнцийг угаавал Уянгын эгшиг хайлж намар болохгүй бизээ Гуйсан үг бүрийх нь тоогоор үдэш бүрийг жаргаавал Гуниг дуудсан өдөр бүрт наран мандахгүй бизээ Санасан сэтгэл болгоныхоо тоогоор шүлэг зохиовол Сарниаж дуулах аялгуу нь боть болох бизээ Санасан шохоорхол болгоных нь тоогоор цэцэг ургуулвал Саадтай амьдралын харгуйд гишгих газар олдохгүй биз Хайрласан зүрх болгоныхоо тоогоор зул асаавал Харанхуйд ганц л зул асах байсан биз Харагдахгүй байгаа зулын өчүүхэн тэр гэрэлд нь Хамаг дэлхий уярч нараар дутайхгүй байсан биз |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2010-08-09 -
Бичсэн: Зоригт ван |
Яасан ч их гомдоож, шархлуулж, уйлуулж, гуйлгуулдиймдээ...Ийм хүн яаж өөдтэй явхын ай...ккк |
Бичлэг |
P2010-08-09 -
Бичсэн: Хүслийнжигүүр |
Гуйсан үг бүрийх нь тоогоор үдэш бүрийг жаргаавал Гуниг дуудсан өдөр бүрт наран мандахгүй бизээ за энэхүү шүлгэнээс энэ хэсгийг онцгойлон хараад авсан шоо. Энэ чинь одоо юу гсн үгийн. Гуйхлаар нь Үдэш нь жаргаагаад л жаргаагаад л тэгтэл өглөө болохгүй байна гээд л .. за тэгээд мэддэг чаддаг нь хэлээд өгөөрөө |
Бичлэг |
P2010-08-09 -
Бичсэн: Зэрэглээ |
ih udaan oilgodog bolchjee. esvel dandaa oilgomjgui yum unshsaar baigaad iim oilgomjtoi yumiig oilgohoo baisiim boluu |
Бичлэг |
P2010-08-09 -
Бичсэн: My All |
үнээн үнэн. үнэн сэтгэлийн үгийг уран сайхны аргаар илэрхийлсийн. |
Бичлэг |
P2010-08-11 -
ха ха аймар барьцсан.