My All

P2010-8-11 - Бүүр ч дургүй ээээ......

Хэн нэгэн намайг өрөвдөхөд би дургүй
Хэлсэн үгийг минь ойшоохгүй байхад би дургүй
Хүсээгүй бүхнийг минь надад сануулахад би дургүй
Хүн хүнээс илүүтэй хуурч мэхлүүлэхэд би дургүй
Зүрх сэтгэлийг минь хэлэхгүйгээр булаахад би дургүй
Зүүд нойронд минь зөвшөөрөлгүй айлчлахад би дургүй 
Зөвлөж хэлэлгүйгээр миний өмнөөс шийдвэр гаргахад би дургүй
Зөв бурууг ч ялгалгүй надруу чичиж ярихад би дургүй 
Бүрэнхий шөнөөр ганцаар алхах би дургүй 
Битүүхэндээ хэн нэгнийг хүлээх бүүр ч дургүй
Боловсон зан гаргаж худлаа дүр эсгэхэд дургүй
Байгаагаараа байж чадахгүй хорвоод бусдынхаар байх би дургүй
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-3-24 - Би ч бас дургүй ээ

Бичсэн: Zurai
гоё шүү , Ц. Хулан мөн бил үү
Бичлэг
idiomatic-dormant