My All

P2010-8-11 - Зарим заримдгуудад зориулсан шүлэг

 Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь ! 
                                                        /Р. Чойном/

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-3-24 -

Бичсэн: Zurai
Сайхан шүлэгч, сайхан сэтгэлтэн. "Хүн" гэж романыг нь уншаад хэсэг хугацаанд санааширч байснаа л санаж байна
Бичлэг

P2011-3-24 -

Бичсэн: Zurai
Яалтай ч билээ, ямар тэдгээр заримдгуудаас болж өөрийгөө яллалтай ч биш дээ, амьдрал аа гэж sigh
Бичлэг

P2010-8-22 -

Бичсэн: Зоригт ван
Цагаа өмнө төрж бусдад ад үзэгдэж зүхэгдэж,билгийн нүдтэй нэгэнд нь үнэлэгдэж бас дүгнэгдэж явсан хүмүүсийн авъяасыг нь та хэдэн цаасаар үнэлэхийн ямарч үнэ цэнэгүй амьдарсан ч хожим тэднийг хүндэлдгийм...Гэж би аль бага байхдаа нэг юм бичиж байлаа... улайх
Бичлэг

P2010-8-22 -

Бичсэн: Зэрэглээ
odoo yaaltai ch bilee. uul shugamandaa ene chin hvnii ooriinh n torolhiin aranshin.
Бичлэг

P2010-8-12 -

Бичсэн: Хүслийнжигүүр
өнөөдөр сайхан өдөр байна бороо орох үүлтэй тэр сонин гачин хүмүүс байхгүй байсан бол амьдрал дандаа л нэг өнгөтэй болчихно шдээ. Тэд чинь л байж хар цагаан бор шаргалыг нэмдэгийн smug smug
Бичлэг

P2010-8-11 - Үнэн үгтэй шүлэг

Бичсэн: Боорчи
Энэ шүлгийг анх уншчаад цээжилж билээ.
Бичлэг

P2010-8-11 -

Бичсэн: My All
Жоохон ууртай байна гэхүү дээ.хачин хачин со со хүмүүс хааяагүй газар байхиймаа. Яахав хүмүүс уншаад дотроо нэгийг тунгаах биз.
Өнгө мөнгөнд дурлаад яахав дээ... sleepy
Бичлэг

P2010-8-11 -

Бичсэн: dao
гэснээс ууртай байгаамуу яагаад чухам энэ шүлгийг сонгож блогтоо оруулав.
Бичлэг

P2010-8-11 -

Бичсэн: dao
эзэнт засгийн хэмхэрхий банзан дээр
эрхэм нэрийг минь сийлэх ирэхдээ л ирнэ гэдэг шиг
ад үзэгдсэн гар бичмэлийг минь
алтаар үнэлэх цаг заавал ирнээ

гэж шүлэглэж байсан гэхээр өөрийгөө бас мэдэж байсан байгаан шүү. мундаг шүлэгчдээ
Бичлэг

P2010-8-11 -

Бичсэн: My All
Тэр үед нь би даанч төрөөгүйм даа. Тэр үед нь хүлээж аваагүй ч суу хүний алдар үеийн үед мардагдахгүй. Үнэн үг хэлсэн бол үргэлжид цааш уламжилж байх ёстой. алга ташилт
Бичлэг

P2010-8-11 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Цаг үеэ олж төрөөгүй суутан зөндөө байх. Харин цаг үеэ олоод төрөхөд нь түүнийг нь хэнч хүлээж авахгүй байх.
Өнгөрсөн хойно нь бүгд дандаа сайнаар дурсах яалтайв... баяртай байна баяртай байна
Бичлэг
idiomatic-dormant