P2010-10-13 - ХүН ЦэЦэГ
Хүслээ даатгаж байгаад сэтгэлдээ хүн цэцэг ургуулахсан. Үргэлжид сайн хань гэдгээ мэдэрдэг тэр уул шиг. Хүлээхийн зовлонг мэдэхгүй чиний хойноос зүүдээ бэлчээж цагийн урсгалыг туулах сайхан. Зүрх өвдөхгүй зүүд сэрвэгнэхгүй, түмэнд бодолд автахгүй тийм өнгөлөг хүн цэцэг байхыг хүснэ Би, үнэнийг хэлэхэд. Урин цагийг сэтгэлдээ бэлчээж харцаараа аргамжсан тэнгэр бол чамайг дагаж төрсөн хүн цэцэг билээ. Сэтгэл нь хэзээ ч дундардаггүй болохоор ганцаардаж гунихыг мэдэхгүй. Чиний дүр бодолд нь цагийн зүүтэй хамт урсаад л.... Хүн цэцэг чамайг хайрандаа энхрийлдэг болохоор тэр биз. Үүр цайж, үдэш болоход үр минь гэж чамайг эрнэ энхрийлнэ. Чиний л зүрхэнд гэгээ татуулдаг хайрын симфони бол хүн цэцэг. Хамтдаа энэ л аянд бүжих гэж бүрх малгай өмсөн чамруу салхилдаг салхи бол бас л Хүн цэцэг. Дэргэд чинь хайраа дэлгэж байгаад чамд дээл урладаг илч бол мөн л Хүн цэцэг. Чиний амьдралд дуулсан дуу болгон чинь хүн цэцгийнх байна. Эгэлхэн тийм л нэг аялгуу тоглодгийг нь чи санаж байгаа байх л даа. Хааяа энэ аялгуу бороо болон чамд очно. Зүгээр л чиний явдаг зам дээр дусах л гэж тэр бороо болон хувирдаг юм. Зөөлхөн зөөлхөнөөр. Энэ л үед хайртай хосууд бие биедээ улам тэмүүлэх шиг санагдана. Шуургатай, цастай гэлтгүй чиний зүг нисч явдаг хүн цэцэг одоо дуулж сууна. Хэний ч мэдэхгүй тур л дууг өөртөө аялна. Зуун жилийн чинь замыг хайр болгон хөгжимдөж сууна тэр хүн цэцэг. Орчлон эргээд л өмссөн хувцас алсраад л байх. Эсвэл хүн цэцэг өөрөө цаас үзэг юм болов уу? Лав л миний дүрс хүн цэцэг шиг санагдаад байна. Бодлынхоо илчийг зүрх болгон тушаагаад хүсэл биелэх цагт чинь холоос ирдэг зочин чинь болохсондоо Би чиний л.... Бодоход цэцэг хавар соёолж зун борооноор дэлгэрч баярладаг байгальд тэр дурлажээ. Тэнгэр түүнийг хайрласнаар хамгийн жаргалтай марташгүй учрал нь энэ л үед байх юм. Сэтгэл зүрхээ даллан тэр л хөдөөд зунаар цэцгийн адил чамдаа би чинь дурласан. Өглөө оройгүй дуугаа дуулаад л чамруу алхах юм, хүн цэцэг. Бодвол сэтгэлдээ хайртай хүнээ харсийн байлгүй. Үүдэнд минь ирж байхыг сонсоод л сэтгэлээрээ гоёдог хүн цэцэг бол Би шүү дээ. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2010-10-14 -
Бичсэн: Хүслийнжигүүр |
уучлаараа би өөр хүнд сайн шд кккккк гэхгүй юу |
Бичлэг |
P2010-10-14 - MyAll
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-10-14 -
Бичсэн: arch_tseegii |
Бичлэг |
P2011-03-24 -